Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ШУДАРГА ЁС ЯМАР ӨНГӨТЭЙ ВЭ” ЗУРАГТ ХУУДАС БҮТЭЭХ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

2015-11-24

 Авилгын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан авилга, ашиг сонирхлын зөрчлийн хор хөнөөлийг таниулах, шударга ёсыг төлөвшүүлэх олон нийтийг авилгаас ангид нийгэмд уриалан дуудах үзэл санааг урлагийн бүтээлээр оновчтой сонирхолтой илэрхийлж авилгын эсрэг үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уг уралдааныг уран бүтээлчид фото зураг сонирхогчдын дунд Авилгатай тэмцэх газар болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хамтран зохион байгуулж байна.

Уралдаанд оролцохыг хүссэн иргэн, байгууллага бүхэн оролцох боломжтой бөгөөд бүтээл нь А3 хэмжээтэй, JPG өргөтгөлтэй, сэдэвт тохирсон, шинэлэг бүтээлч, хуулбарлаагүй байх шаардлагатай юм байна.

Бүтээлийг 2015 он 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс болон Авилгатай тэмцэх газар, цахим хаяг /baldandorj@iaac.mn/ -аар тус тус хүлээн авах юм байна.

Уралдааны шагналын сан 1-р байр 500,0 мянган төгрөг, 2-р байр 400,0 мянган төгрөг, 3-р байр 300,0 мянган төгрөг өргөмжлөлийн хамт өгөх бөгөөд шалгарсан бүтээлийг Авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд ашиглах юм байна.  

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%