Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
11 дүгээр хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, 8 асуудал
хэлэлцлээ. Тус хуралдаанаар "Дүүргийн
Эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны
төлөвлөгөөний жилийн эцсийн биелэлтийн тухай”, "Дүүргийн
ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014.06.20-ны №41 дүгээр тогтоолоор батлагдсан
"Хүүхдийн хууль зүйн хороо”-ны хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн
тухай" дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах, "ГХУСАЗЗ-ын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах
тухай", "Тогтоолууд
хүчингүй болгох тухай", "Тогтоолд
өөрчлөлт оруулах тухай", "Хуралдааны
тов зарлах тухай", "Ажлын
хэсэг байгуулах тухай" асуудлуудыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, “Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж,
уламжлах тухай" Засаг даргын саналыг ЗДТГ-ын Иргэдийн санал хүсэлт,
гомдол, шагналын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Чимэддулам нар тус
тус танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталж холбогдох тогтоол
шийдвэрүүдийг гаргасан байна.