Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“МИНИЙ САНАЛ: АВИЛГАГҮЙ МОНГОЛ” эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа

2015-11-20

Авилгын эсрэг үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын чиглэлээр болон нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг оновчтой тодорхойлох, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, санал санаачилгыг өрнүүлэх зорилгоор авилгын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Авилгатай тэмцэх газраас зохион байгуулж байна.

Эссэ нь авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шударга ёсыг бэхжүүлэх асуудлын хүрээнд нийгэмд тулгамдаж буй тодорхой асуудлыг хөндөж түүнийг шийдвэрлэх оновчтой санал санаачилга дэвшүүлсэн  байх, оролцогч нь тухайн сэдвийнхээ хүрээнд судалгаа хийсэн байх, үндэслэлтэй, бодит тоо баримт болон жишээнд тулгуурласан байх, хөндсөн сэдвээрээ олон талын үзэл бодол, байр суурийг харьцуулан, анализ хийж, дүгнэлт гаргасан байх, хэрэгжих боломжтой шийдэл, бодлогын хувилбарыг санал болгосон байх, эх хэлний дүрмийн болон хэл найруулга, логикийн алдаагүй байх, ашигласан ном, зохиолын эх сурвалжийг заавал дурдсан байх зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байх юм байна. Эссэг авилгатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг үндсэн 5 үзүүлэлт болон бусад 4 үзүүлэлтээр онооны журмаар шалгаруулах юм.

Эссэг авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэст болон tuul_b@iaac.mn цахимаар хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг Архангай аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэсээс болон 70112467 утсаар авч болно.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%