Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЦЭВЭРЛЭГЭЭНЭЭС ГАРСАН ТҮЛЭЭНИЙ МОД 80,000 ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА

2015-11-30

Аймгийн төвийн иргэдэд  галын түлээг Цэнхэр, Булган, Ихтамир сумдаас нийлүүлнэ. Хувь хүмүүс гэхээсээ илүү нөхөрлөл хоршоодоор галын түлээг бэлтгүүлэх бодлого барьж байна. Одоогийн байдлаар Цэнхэр сумын Цэн тайга, Харзны дэнж, Тэлээ 5-н хайрхан, Ар бүрд өгөөж зэрэг мэргэжлийн байгууллага, Тавцан, Ямбилаг  нөхөрлөлийн гишүүдийн ой цэвэрлэсэн модыг аймгийн төвд оруулан худалдаж байна.

Мөн Булган сумын Могойхон, Дуут, Арцын даваа нөхөрлөлийн ойн цэвэрлэгээнээс гарсан модыг аймгийн төвийн иргэдэд нийлүүлж байна. Нэг портер буюу 4м3  мод 120 000-150 000 төгрөг, Зил 130 машин буюу 8м3 мод 350 000-400 000 төгрөгөөр зарагдаж байгаа бол цэвэрлэгээнээс гарсан мод 80 000 төгрөгийн үнэтэй байна.

1м3  модны эрхийн бичгийн үнэ 50 км хүртэлх мод тээврийн зайд 2340 төгрөг, 50-аас дээш км мод тээврийн зайд 1560 төгрөг байна. Цэвэрлэгээний аргаар хожуул, унанги модыг түлээнд ашиглах тохиолдолд эрхийн бичгийн үнийг 30 хувь, мөчир гишүүг 50 хувь хөнгөлж болдог гэнэ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%