Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН ДИЙЛЭНХ ОЛОНХООРОО ХУРЛАА ӨНДӨРЛӨЛӨӨ

2015-12-04

Хурлаар хэлэлцсэн асуудлуудаас аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс 2015 онд зохион байгуулсан ажлууд, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлтийг Ардчилсан намын бүлэг хангалттай, МАН-ын бүлэг хангалтгүй гэж дүгнэлээ.


2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэх үеэр төлөөлөгчид санал зөрөлдөж, МАН-ын бүлэг завсарлага авч ярилцсаны үндсэн дээр хуралд оролцох боломжгүй хэмээн мэдэгдэж, хуралдааныг орхилоо. Гэвч хурлын дэгийн “төлөөлөгч хурлыг орхиж гарсан тохиолдолд эсрэг санал өгсөнд тооцно” гэсэн заалтыг баримтлан хурлын дийлэнх олонх нь байгаа тул хурал хэвийн үргэлжилж, газрын асуудлыг хэлэлцэж баталсан юм. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан зарим газрыг төлөөлөгчдийн санал хураалтаар хасч, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хуралд өргөн мэдүүлэх хугацаанаас хоцроосон шалтгаантай хэд хэдэн газрыг аймгийн Засаг дарга, хурлын төлөөлөгч, сумдын Засаг дарга нарын оруулж ирсэн саналын дагуу нэмж хэлэлцүүлж баталлаа. Ийнхүү газрын асуудлаас бусад асуудлууд хуралд өргөн барьсан тогтоолын төслийн дагуу батлагдлаа.


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%