Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөглийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд зарлагдсан "KHURAL.MN Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Интерактив, портал цахим хуудасны дэд цахим хуудсыг хөгжүүлэх уралдааны дүн гарч Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас /http://sukhbaatar.ub.khural.mn/ шалгарчээ.
Энэхүү уралдаан 2 дахь жилдээ зарлагдаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас /http://sukhbaatar.ub.khural.mn/ нь 2 дахь жилдээ дарааллан шалгарч байгаа юм.