Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

хүний эрхийн олон улсын өдөр, ардчиллын 26 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүллээ.

2015-12-14

2015 оны 12 дугаар сарын 10-11-ний өдрүүд.

Ардчилсан хувьсгалын 26 жилийн ой, Хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд сум орон нутгаас олон ажил төлөвлөн зохион байгуулсан  бөгөөд үүний нэг нь "Сайн үйлсийн аян" юм. Өндөр настан Д.Амгалан гуайнд түлээ буулгуулж ЕБС-ийн 9-р ангийн сурагчид түлээг хагалж хураан өглөө. Энэхүү сайн үйлсийн аянд ЕБС-ийн нийгмийн ажилтан Б.Ариунаа болон цэцэрлэгийн ажилтан Б.Төмөртогоо  нар оролцсон байна.

мөн тус арга хэмжээний хүрээнд Цасны баяр, Шатар, АН-ын нэрэмжит шилжин явах цомтой гар бөмбөгийн тэмцээн, үдшийн цэнгүүн, ЕБС-ын сурагчдын дунд Батширээт сумын ШДХ,МҮДН-ыг үүсгэн байгуулагчдын нэг анхны дарга Н.Төмөрхүү/Сэмүүн/-гийн нэрэмжит гар зураг,зохион бичлэгийн уралдаан, тэмцээнийг сумын Ардчилсан нам ААН, иргэд, гишүүд, дэмжигчдийн дэмжлэгтэйгээр зохион явууллаа. Мөн үеэр 3-н айлд орон сууцны дэмжлэг, 5-н айлд түлээ буулгаж сайн үйл бүтээцгээлээ. 


цасны баяр / олс таталт, цасны сумо, хөгжөөнт буухиа/


сайн үйлсийн аян


шатрын тэмцээн /зүүн гар талаас: Б.Баярсайхан, Г.Лхасүрэн/


гар бөмбөгийн тэмцээний үеэр


буухиа тэмцээн


цасны баярын нээлт /зүүн гар талаас: Норовлин багийн Засаг дарга Б.Болд, Сумын Засаг дарга Ц.Баярсайхан/


үдшийн цэнгүүн /гар бөмбөгийн аваргаар тодорсон Ж.Эрхэмбаяр ахлагчтай баг тамирчид/

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%