Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл
дор явагдсан “Сурагчдын лиг 2015/16” сагсан бөмбөгийн тэмцээний хаалтын үйл
ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6 дугаар сургуулийн спорт зааланд
боллоо. Нийтдээ 3 долоо хоногийн турш үргэлжилсэн уг тэмцээн нь бага, дунд,
ахлах анги гэсэн 3 насны ангиллаар зохиогдсоноороо онцлогтой болж байгаа юм. Тэмцээнийг
хааж Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ үг
хэлсэн бөгөөд шалгарсан баг тамирчдад шагналыг нь гардууллаа. Бага насны
ангилалд эрэгтэй тэргүүн байрыг 3 дугаар сургууль, эмэгтэй тэргүүн байрыг 1
дүгээр сургууль, дунд насанд эрэгтэй тэргүүн байрыг 11 дүгээр сургууль, эмэгтэй
тэргүүн байрыг 1 дүгээр сургууль, ахлах насанд эрэгтэй, эмэгтэй тэргүүн байрыг
1 дүгээр сургууль тус тус авсан байна. Тэмцээний бүх насны ангилалд эхний 2
байранд орсон багууд нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.
Шалгарсан нийт баг тамирчиддаа цаашдын тэмцээнд нь амжилт хүсье.