Одоогоос 104 жилийн өмнө Монголд Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөж Цагаагчин гахай жилийн 12 дугаар сарын 29-ний өдөр Богд хаант Монгол улсыг байгуулж гадаад улс орнуудад тусгаар тогтносон бүрэн эрхэт Монгол улс байгуулагдсаныг зарлан тунхаглаж байсан билээ. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний энэхүү түүхэн баярын өдрийн мэндийг тусгаар тогтносон Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын зүрхэн дүүрэг Сүхбаатар дүүргийн иргэд та бүхэндээ өргөн дэвшүүлж байна.
Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
дарга Б.Ган-Эрдэнэ