Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Иргэдтэйгээ ойр ажиллавал амжилтад хүрнэ

2016-01-12

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 19 дүгээр хорооны Засаг дарга Ширбазарын Батдоржтой хийсэн ярилцлага.

1. Нийслэлийн  Зуслангийн бүсийн хороо гэдгээрээ  онцлогтой юу?

Би 2012 оны сонгуулиар ИТХ-ын төлөөлөгчөөр  сонгогдсон, 2013 оноос хорооны Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа. Сүхбаатар дүүргийн 19 хороо буюу Хандгайтын хэсгийн уугуул иргэн. 

Гоодой, Шаргамортын гүүр, Хуурай мухар, Баянбулаг, Хандгайт, Майхан толгой,Санзай ам гэсэн хотын зуслангийн газрууд 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт харъяалагддаг.Нийт  1000 гаруй  өрхтэй, 21000 хашаа байшин тоологдсон, зуны улиралд газар эзэмшигчийн харъяалалтай 50-60 мянган хүн амтай болдог.

Сүхбаатар дүүргийн ИТХ таван хороотой. Өргөдөл гомдол, тохижилт, хуулийн хороод зэрэг таван хороонд тус тус гишүүнээр ажилладаг. 2015 онд Нийслэлийн 152 хорооноос “Шилдэг хороо” уралдаанд эхний 20 шилдэгт орсон.

2.Танай хороо төвлөрсөн дулааны шугамаас хол, нийслэлээс алслагдсан мөртлөө төвийн байгууллагууд шиг дулааны асуудлаа нүүрс түлэхгүйгээр шийдэж хорооны байрыг яаж тав тухтай дулуухан болгож чадсан вэ?

Анх намайг ажил авахад хорооны байр хөлдсөн, цахилгаан, интэрнетгүй, гадаа ОО-той байсан. Манай улсад байдаг бусад баг, хороодтой адилхан санхүүжилт гээд байх юмгүй л байсан. Бид холбогдох газруудад шаардлагатай байгаа санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг олон удаа хүсэлт болгон их олон албан тоотыг олон газарт хүргүүлсэн.Зөвхөн бичиг явуулаад хүлээгээд суухгүй араас нь уйгагүй хөөцөлдөх ёстой. Ингэсний хүчинд сэргээдэх эрчим хүчний колектортоор ажилладаг системтэй болж, нүүрс  түлэхгүйгээр дулааны асуудлыг шийдсэн. 2013 оноос өмнө хорооны байрны дулаанд сардаа 1,8-2,0 сая төгрөгийг цахилгаанд төлдөг байсан одоо  сард 100 мянган төгрөгийг өрөөний гэрэлтүүлэг, интернетэд төлдөг.

3.Та Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч , Төлөөлөгчийн хувьд өнгөрсөн хугацаанд иргэдийн амьдралд үр өгөөжтэй ямар төслүүд хэрэгжүүлж амжсан бэ?

Төлөвлөсөн бүх ажил 100 хувьтай явж байгаа төлөөлөгч болохоос өмнө зуслангийн амуудаар явж их судалсан. Зарим иргэд  5-6 метр ухсан нүхнээс гаргасан усыг худаг гэж уудаг байсан, хүүхдүүд тоглох талбай байгаагүй, булгаас ус авъяа гэхээр малын хөлөнд бохирдсон устай байдаг байсан.

 Санзайд 2, Хандгайтад 1, Шаргаморьтод 1 булаг тохижуулсан.Хороо 8 хэсэгтэй хэсэг тус бүрт  худаг гаргасан.Сагсан бөмбөг, хүүхдийн тоглоомын талбайг Майхан толгой, Баянбулаг, Санзайд шинээр тохижуулсан.  2015 оны 8 дугаар сард Санзайн Бага баян, Шарга морьт, Гоодойн аманд 23 хуучин модон ОО-ыг устгаж шинээр 3 шинэ ОО-той болсон. Иргэдийн хүсэлтийн дагуу  хүүхдийн автобус, хорооны автобусыг явуулж эхлэсэн. Хүүхдийн автобус өдөрт 3 удаа явж хүүхдүүдийг сургуульд нь 20-36 км газар  зөөдөг.

4.Энэ бүх ажлыг амжуулахад хорооны иргэдийн санаачилгаа, оролцоо ямар байна вэ?

Шаргаморьтод 500 өрхтэй. Шаргаморьтод хүүхдийн цэцэрлэг бага сургууль барих газрын кадастрын зургийг гаргуулсан, ирэх онд цэцэрлэг, сургуультай болно. Шаргаморьтын хогийн цэгийг тохижуулан сургууль барина.

Иргэд хорооноос зөвхөн тодорхойлолт авах гэж ирдэггүй, хорооны нутаг дэвсгэрт ямар бүтээн байгуулалт хийчихмээр байна, хаана гэрэлтүүлэггүй байна, хаана ус тогтож шалбааг болж байна тэр бүгдийг иргэд өөрсдөө ирж хэлдэг тэр саналыг бид холбогдох газруудад уламжилж санхүүжилтийг нь босгодог. Тэгэхээр иргэд  50 –иас дээш өрхийн санал, гарын үсгийг авчирч саналаа хороон дарга  өгдөг.

2015 онд хийсэн бүтээн байгуулалтын томоохон ажлуудаас нэрлэвэл хорооны иргэдээс хаана ямар ажил хийх шаардлагатай байгааг саналыг хуудсаар авсан. Авсан санал  хүсэлтийг  эрэмбэлээд  олон хүний санал өгсөн, хийх шаардлагатай байгаа ажлыг  дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлэн төсөвд тусгуулдаг. Өнгөрсөн онд нийслэл, дүүргийн дэмжлэгтэйгээр санхүүжилтийг шийдвэрлүүлэн ,  өнгөрсөн зун богино хугацаанд Шаргаморьт, Хандгайт, Санзайн чиглэлийн нийт 38 км асфалтан хучилттай зам, Шарга мортын гүүрийг шинээр барьж ашиглалтанд оруулсан. Шаргаморьтын уг  замыг 1982 тавьсан ба 2015 он хүртэл урсгал засвар, шинэчлэлтийн ажил огт хийгээгүй байсан. Иргэдийн гаргасан  санал, хүсэлт биелэлээ олсоны тод жишээ бол замын ажил, одоо иргэд бид ийм хүчтэй гэдгээ мэдэрч чадсан. Хийсэн бүтээн байгуулалтын ажлыг хайрлаж, хамгаалах, өөрсдийн орчин тойрноо сайхан байлгах зорилготой олон бүлгүүд ажилладаг. Хорооны дарга, хэдэн ажилтан хийсэн бүх ажилд хяналт тавьж чадахгүй иймд иргэд өөрсдөө хяналттай байх нь хамгийн чухал.

Шарга морьтын 1-р буудлын дэргэдэх Хүслэн дэлгүүрт автобусны цахим карт худалдаалах, цэнэглэх цэгийг байршуулснаар иргэдийн цагийг ихээхэн хэмнэж төрийн үйлчилгээ иргэдэд ойртсоны тод жишээ болж чадсан. Иргэд , байгууллагууд санаачилгатай ажиллан Хандгайтын Согоот самбарын дор хогын  цэг байсныг тохижуулан цэцгийн мандал болгосноор хогийн цэгийг үгүй хийж чадсан. Цэцэг тарьсан газар хүн хогоо хаяж чаддаггүй. Хорооны тэтгэвэрт гарсан иргэдийн саналыг их сайн сонсдог тэд нар чинь их зүйлийг санаачилан хэлдэг шүү.

Идэвхитэй санаачилгатай иргэдийгээ  зохих газар уламжлан шагнуулдаг.  2015 оны 9 дүгээр сард Ахмад дайчин О.Мөнхжаргал,Н.Хорлоо, Д.Жамц нарт Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, чөлөөлөх дайны 70 жилийн ойн медаль олгосон. Бидний хийсэн ажлын тайлан “Сүхбаатар дүүрэг 19-р хороо” гэсэн цахим хаягаар орж илүү дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.

5.Хорооны даргын ажлыг хийхэд юуг анхаарч ажиллах ёстой вэ?

Сонгуулийн үеэр сонгуулийн талаар ярина.Сонгогдсон бол  л иргэдийн төлөөх ажлаа л хийх ёстой.

Надыг ажил аваахаас өмнө 1100 өрхөд 3000 гаруй утаагүй зуух тараагдсан байдаг. Хорооны зарим иргэд төслийн зуух авч чадаагүй байхад  манай өрхийн нэр дээр зуух авсан байна гэсэн гомдол их байсан. Нийт мянга гаруй өрхтэй мөртлөө гурван мянга гаруй зуух таарагдсан гэсэн бүртгэл байдаг. Төрийн бодлогыг иргэдэд ойлгуулж утаагүй зуух олгох ёстой байтал ямар замаар хайчсан нь тодорхойгүй байгаа. Тэгэхээр өнөөдөр манай төрд хариуцлага гэдэг юм байхгүй байгаагийн жишээ бол энэ байгаа юм. Түүнчлэн өндөр настуудад халамжаас олгодог хиймэл шүд хийлгэх мөнгийг өөр хүнд өгсөн, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгодог халамжийн мөнгийг эрүүл хүнд олгосон гэх мэт олон зөрчил дутагдал байсан.

Би хорооны даргын ажлыг хүлээж аваад зөвхөн хуулиудыг хэрэгжүүлж ажилласан. Угаасаа хорооны даргын хийх ажлыг холбогдох хуулиудад заагаад өгчихсөн байгаа. Төрөөс олгодог олон төрлийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг зөв хүнд нь олгуулаад, иргэдтэйгээ ойр байж ажиллавал бидний ажил хуулийн дагуу зөв явж амжилтанд хүрдэг. Би өөрөө эрх зүйч мэргэжилтэй олон хуулийн номыг тогтмол уншиж судалдаг.

6.2015 онд Нийслэлийн 152 хорооноос  Шилдэг 20-т шалгарсан. Шалгаруулах үзүүлэлт ямар байсан бэ?

Нийслэлийн Засаг даргын А/431 дүгээр захирамжийн хүрээнд зохион байгуулагдсан "Нийслэлийн 2015 оны шилдэг хороо шалгаруулах" болзолт уралдааны дүн гарч 2015 оны 10 сарын 26 нд  Шилдэг 20-н хорооны нэгээр шалгарсан.

Хороодоос иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр шинэлэг арга хэрэгсэл  нэвтрүүлж, хэрэгжүүлэх,Иргэдийг хүртээмжтэй, бодит мэдээллээр хангах талаар шинэлэг, үр дүнтэй арга хэлбэрийг нэвтрүүлэх,Шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангасан байх зэрэг 25 шалгуур үзүүлэлттэй байсан.

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 237
48 / 20%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%