Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДАД СТАНДАРТ ХЭРЭГЖИЛТИЙН ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

2016-01-13


Аймгийн Стандарчлал Хэмжил зүйн хэлтээс баталгаажуулалтын албаны шинжээч, хэмжилзүйн албаны улсын шалгагч нар Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 5 ААНБ-ын 10 шатахуун түгээх станцуудад стандарт хэрэгжилтийн шалгалт хийв. “Шатахуун түгээх станцын Техникийн ерөнхий шаардлага MNS 4628:2013” стандартын хэрэгжилт хэрхэн мөрдөгдөж байгаад шалгалт явуулж хэд хэдэн нийтлэг зөрчлийг илрүүлсэн байна.Тодруулбал : 5 жил тутамд нэгээс доошгүй удаа битүүмжлэлийн шалгалт хийгээгүй, савыг суурилуулснаас хойш 10 жилийн дараа ханын зузааны нимгэрэлт, савны ашиглалтын нөөцөд эрх бүхий байгууллагаар сорилт хийлгэж баталгаажуулаагүй,Түгээгүүрийн худгууд, технологийн шугам хоолойд шатахуун асгарсан тохиолдолд хянах, хялбар аргаар илрүүлэх боломжгүй,Технологийн хоолойд үүсэх ачааллыг буюу бат бэхийг хэмжсэн хэмжилтгүй,ШТС-ын шатахуун хадгалах сав нь хадгалж байгаа шатахууны болон суурилагдсан орчны физик, химийн үйлчлэлд тэсвэртэй эсэхийг шалгасан протокол, баримт бичиггүй, мөн эрх бүхий байгууллагад үйлдвэрлэсэн, туршилт, чанарын баталгааны гэрчилгээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.4 дэх заалт, Засгийн газрын 2003 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журам”, Засгийн газрын 2005 оны 127-р тогтоолоор батлагдсан “Тохирлын баталгаанд заавал хамрагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”-ыг тус тус үндэслэн уг шалгалтыг хийсэн аж.




УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%