Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид ДДЦС ТӨХК-ийн өвөлжилтийн байдалтай танилцав

2016-01-14

       Дархан-Уул аймгийн цахилгаан,дулааны эрчим хүч хангалтын  эх үүсвэр болох “ДДЦС” ТӨХК-ийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, өвөлжилт, техник тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлтийн бодлого, тулгамдаж байгаа асуудал, компанийн санхүүгийн төлөв байдалтай Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ,ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ болон ИТХ-ын ажлын ажилтнууд газар дээр нь өнөөдөр /2016.01.14/ танилцлаа.

“ДДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Нямдаваа төлөөлөгчдөд станцынхаа  өнөөгийн байдал,өвөлжилт, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөв.
 

 Дархан-Сэлэнгийн бүс нутагт цахилгаан эрчим хүчээр, Монголын хоёрдогч том хот Дарханыг дулааны эрчим хүчээр хангадаг цорын ганц цогцолбор нь “ДДЦС” ТӨХК  юм. “ДДЦС” ТӨХК нь жилд 302 сая.квт.цаг цахилгаан эрчим хүч, 1196 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Станц өнөөдрийн байдлаар 5 зуух, 4 машинаар цахилгаан эрчим хүчний 42-44 мВт-н ачаалалтай, дулааны эрчим хүчиндээ 2500-2600 тонн цаг усыг 100-110 хэмээр халаан Дархан хотыг халаалт болон хэрэгцээний халуун усаар ханган ажиллаж байна.

 
 2010-2016 онуудад ЦЭХ-ний  борлуулалт 13.4 тэрбум төгрөгөөс 30.0 тэрбум төгрөг, ДЭХ-ний  орлого 2.1 тэрбум  төгрөгөөс 3.0 тэрбум төгрөг болж, нийт орлого 15.4 тэрбум төгрөгөөс 33.0 тэрбум төгрөгт хүрч компанийн санхүүгийн чадавхи  сүүлийн 6-н жилд 2.1 дахин томорч хүчирхэгжсэн байна.

 
“ДДЦС” ТӨХК нь нийт 460 гаруй ажиллагсадтайгаас нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 15 иргэнийг тохиромжтой ажлын байранд ажиллуулж байна.


Эрчим хүчний салбартаа анх удаа ISO 9001 стандартыг нэвтрүүлсэн эрчим хүчийг үйлдвэрлэгч компани болж бүтээмж чанар эрс сайжирчээ.

2015 онд компанийн 50 жилийн ойг угтаж нийгмийн хариуцлагын хүрээнд 30 ажил хийсэн ба энэ арга хэмжээнд нийт 54,3 сая төгрөг, үүнээс хүмүүнлэгийн үйлст 19.952 сая төгрөг хандивласан байна.
 
Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын хэлэлцүүлгийн үеэр иргэдээс “Жишиг хороолол”-ын эвдэрч сүйдсэн бүтээн байгуулалтыг сэргээн засварлах тухай саналууд олон удаа гарсан. Тийм учраас ИТХ-ын дарга П.Эрдэнэбат ДДЦС ТӨХК-ийн удирдлагуудад хандсан бөгөөд тус компанийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд “Жишиг хорооллол”-ын 8 гэрэлтүүлэг, 6 сандал, эвдэрсэн хүүхдийн талбай болон тоглоомууд, хаалга хашаа, мөн ногоон байгууламжыг сэргээн засварлав.
 
 Цаашид Дархан хотыг дулаан, цахилгааны эрчим хүчээр тасралтгүй  найдвартай хангах, компани зах зээлийн зарчмаар бусад станцтай өрөлдхүйц болох үр ашигтай ажиллая гэвэл хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай байна.
 
“ДДЦС” ТӨХК нь 2016 онд ХБНГУ-ын зээлийн хөрөнгө оруулалтаар 30 сая еврогийн  техник технологийн шинэчлэл хийх ажлыг эхлүүлэх гэж байна. Уг хөрөнгө оруулалтаар эрчим хүчний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг авчрах бөгөөд тэдгээр нь хүнд даацын овор хэмжээ ихтэй учраас угсрах, хурааж байрлуулах,зөөвөрлөх зэрэг  тээвэр,ложистикийн газрын асуудал хүнд байгаа юм байна.ХБНГУ-ын хөрөнгө оруулагчид өргөтгөлийн ажлын бараа  материал буулгах угсрах талбай хангалтгүй байгаа тухай зөвлөмж хүргүүлжээ. Мөн одоогийн үйлдвэрлэж байгаа 42-44 мВт-н хүчин чадлыг  200  мВт болгож нэмэгдүүлэх үүднээс ТЭЗҮ-н тооцоо, судалгааг янз бүрийн хувилбараар  хийлгэхээр “МОН-ЭНЕРЖИ КОНСАЛТ” ХХК, ХБНГУ-н “GOPA International Energy Consultants”  БНХАУ-н “СМЕС” зэрэг 3 компанитай  ярилцаад байна. Эдгээр компаниуд  урьдчилсан байдлаар тооцоо  судалгаагаа ирүүлж мэргэжилтнүүдээ ажиллуулсан. Энэ асуудал шийдэгдсний дараа дахин газар авах шаардлага гарна . Тиймээс орон нутгийн шийдвэр гаргах эрх бүхий Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг газрын асуудлыг нааштайгаар шийдэж өгөхийг хүслээ.
 

 

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%