Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ сүм хийдүүдийн жаяг, дүрэм журам, стандартын дагуу материалаа бүрдүүлсэн сүм хийдэд зөвшөөрөл олгохоор боллоо

2016-01-22

Монгол Улсын Хууль Зүйн Яамнаас болон Монголын Бурхан Шашинтны Төв Гандан Тэгчилэн хийдийн Захиргаанаас "Монгол орны хүрээ, хийдүүдийн жаяг" түүнд суурилсан "Хийд орны нийтлэг дүрэм, журам", байгууллагын стандарт болох "Бурхан шашны хийд оронд тавих шаардлага" стандартыг баталсан байна. Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-т "Сүм хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. Олгосон зөвшөөрлийг үндэслэн сум хийдийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ." гэж заасны дагуу зохих зөвшөөрлийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ дээрх стандарт, дүрэм журмыг баримтлан шийдвэр гаргахаар болжээ. Мөн өмнө нь сүм хийд байгуулах зөвшөөрөл авсан сүм хийдүүдийн тэргүүн нарыг энэхүү стандарт, дүрэм журмын дагуу баримт материалыг бүрдүүлэн, дотоод журмаа батлан ирж өөрсдийн зөвшөөрлийг баталгаажуулахыг аймгийн ИТХ-аас анхааруулсан байна.
Иймд "Монгол орны хүрээ, хийдүүдийн жаяг" түүнд суурилсан "Хийд орны нийтлэг дүрэм, журам", байгууллагын стандарт болох "Бурхан шашны хийд оронд тавих шаардлага" стандартыг бүрэн эхээр нь нийтэллээ.










































































 



























УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%