Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ХАМТЫН ХҮЧ-НУТГИЙН ХӨГЖИЛ” үндэсний чуулган

2016-01-27

“ХАМТЫН ХҮЧ-НУТГИЙН ХӨГЖИЛ” - ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН

Төрийн ордоны их танхимд өнөөдөр /2016.01.27/ ны өдөр  УИХ-ын тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын баг сумдын үндэсний холбоо Төрийн бус байгууллагууд хамтран “ХАМТЫН ХҮЧ-НУТГИЙН ХӨГЖИЛ” үндэсний чуулганыг зохион байгуулж байна.  Чуулганд Монгол улсын 330 сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, Нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны Засаг дарга, Монгол улсын 21 аймгийн тэргүүний 100  Багийн Засаг дарга, Нутгийн хөгжлийн 78 манлайлагчид оролцжээ . Дархан –Уул аймгийн 4 сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар тус чуулганд оролцож байна. “Иргэдийн хамтран ажиллах, нийтээрээ хөгжих санаачилгыг дэмжих” зорилгоор тус чуулганыг зохион байгуулж байгааг нээлтийн үеэр онцлон хэлсэн байна. “ХАМТЫН ХҮЧ-НУТГИЙН ХӨГЖИЛ” үндэсний чуулганаар Нутгийн удирдлага, хөгжлийн эрх зүйн орчинг сайжруулах тухай, хамтын хүчний давуу талыг бэхжүүлэх гарц, боломжууд болон зарим сумдын сайн туршлагуудын талаар илтгэл, танилцуулга, чөлөөт ярилцлагыг өрнүүлэх аж.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%