Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан сумын багуудын ИНХ-ын дарга нартай уулзалт хийв

2016-01-29

Аймгийн ИТХ-ын дарга өнөөдөр /2016.01.29/- ний өдөр Дархан сумын багуудын ИНХ-ын дарга нартай уулзалт хийв. Уулзалтаар аймгийн ИТХ-ын 2015 оны тайлан, 2016 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Түүнчлэн “Хөгжлийн банк”-ны хөрөнгө оруулалтаар манай аймагт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгөв. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Б.Ганпүрэв : Иргэний танхим 2016 оны төлөвлөгөөг танилцуулж товч мэдээлэл хийв. Тус уулзалтын үеэр зарим баг ажлын байргүй, үйл ажиллагаа бичиг хэргийн зардал, материаллаг баазыг нэмэгдүүлэх талд анхаарч ажиллахыг хүслээ. Түүнчлэн Багийн ИНХ-ын дарга нарын урамшуулал нэмэгдүүлэх, аймгийн ИТХ-аас багийн ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллах, Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл зэрэг төрийн бус байгууллагатай хамтран ажиллах чиг үүргийг тодорхой болгож "Бодлогийн түвшинд" зангидаж ажиллах зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцав.



УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%