Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба Шарын гол, Дархан сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа

2016-02-03

Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжын дагуу 2015 оны Тэргүүний “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага”-ыг шалгаруулах зорилгоор сумдын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцах Ажлын хэсэг /2016.02.01/ Шарын гол, Дархан суманд ажиллаа. Тухайлбал ИТХ-ын  авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, түүний хэрэгжилт, дотоод ажил, архив бичиг хэргийн стандарт, Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хэлэлцсэн асуудлын оновчтой байдал, тогтоолын хэрэгжилт, төлөөлөгчидтэй ажилласан байдал, иргэдийн оролцоо, Иргэний танхимын үйл ажиллагаа, мэдүүлгийн бүрдүүлэлт зэрэг ажлуудтай танилцаж, заавар зөвлөмж өгч ажиллаа.  

Шарын гол сумын ИТХ-ын үйл ажиллагааны талаар...

Шарын гол сумын ИТХ-ын дарга Б.Лхамсүрэн ажлын хэсгийг хүлээн авч ИТХ-ын талаар товч танилцууллаа.

Шарын гол сумын ИТХ 2015 онд 2 удаа хуралдаж, Тэргүүлэгчид нь 16 удаа хуралдаж, нийт 47 тогтоол баталжээ.

Мөн Шарын гол сумын ГХУСАЗСЗ нь 11 хүний бүрэлдхүүнтэй бөгөөд 2015 онд нийт 2 удаа хуралджээ. Уг ГХУСАЗСЗ-ийн ажлуудын гол онцлог нь төрийн болон хувийн хэвшлийн ААНБ-уудтай /Дулаан шарын гол ХК, ЭМГ, ОБГ, Шарын гол ХК, Арилжааны салбар банкууд, Шатахуун түгээх станцууд зэрэг 16 байгууллага/ хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулдаг байна.

 Харин сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь 2015 онд “Шарын гол сумын төвийн утааны асуудал”, “Нохой муур тэжээх, эзэмших, устгах”, “Шарын гол суманд СӨХ хэрэгтэй юу?” зэрэг сэдвээр 3 удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд үүнд давхардсан тоогоор 30 гаруй иргэн  санал хүсэлтээ илэрхийлжээ.Шарын гол сумын ГХУСАЗСЗ нь 2015 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон ажлыг санаачлан явуулжээ. Тухайлбал Олон нийтийн цагдаагийн ажилтнаар 2 хүн  ажлын өдрүүдэд 09:00 цагаас 19:00 цагийн хооронд ажиллаж, гудамж талбай олон нийтийн газруудад цагдаагийн алба хаагч нартай хамт  гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх  эргүүл, шалгалтын үүргийг гүйцэтгэж байна.

2013.01 сард  Шарын гол сум, Баянгол сумд  хамтарсан “ Санамж бичиг“ үйлдсэн бөгөөд 2 тал харилцан жил бүр малчдын уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсаар байна. 2015.09.06-ний өдөр Буянтын хөндийд малчдын зөвөлгөөн зохион байгуулан “Бөхийн барилдаан”, “Дааганы уралдаан”, “Олс таталт”, “Адуучин” зэрэг тэмцээн явуулан 2 сумын 100 гаруй малчид, иргэд оролцож, сумын ГХУСАЗЗ –ийн дарга бусад гишүүд иргэдэд хуулийн талаар зохих зөвөлгөөг өгч ажиллажээ.

Мөн Ерөнхий боловсролын багш нар, ДШГТӨХКомпани, Онцгой байдлын алба, ЗДТГ, ШГХКомпанийн ажиллагсдад “Гэмт хэргээс хэрхэн сэргийлэх вэ?” сэдвүүдээр 6 удаагийн сургалт зохион байгуулса бөгөөд үүнд 200 гаруй хүн хамрагдсан байна. 

Дархан сумын ИТХ-ын үйл ажиллагааны талаар...

Харин Дархан сумын ИТХ нь нийт 3 удаа, Тэргүүлэгчдийн хурал нийт 18 удаа хуралдаж 64 асуудлыг хэлэлцэн 59  тогтоол баталжээ.

Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь 2015 онд “Гэр хорооллын иргэдийн тулгамдсан асуудал”, “Малчин багийн иргэдэд тулгамдсан асуудал”, “Иргэдээ сонсох аян”, “Хотын статусыг сэргээх” зэрэг сэдвээр нийт 4 хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл нь 2015 онд 2 удаа хуралдсан бөгөөд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, шог зураач Д.Мянганзамтай хамтран архины хор хөнөөлийн тухай “Ухаарч амьдрах хорвоо” ном бэлтгэн хэвлүүлжээ. Түүнчлэн “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон аян”-ы хүрээнд Цагдаагийн албан хаагчидтай хамтран Шинэ, Хуучин дархан гэсэн 2 маршрутаар шөнийн эргүүлийг тогтмолжуулж, Хотын ногоон бүсэд орсон малыг хаших зэрэг нийт 50 гаруй ажлыг Дархан сумын багуудад санаачлан хэрэгжүүлжээ.  

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%