Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Охидын хагалгаа амжилттай болж эх орондоо ирлээ

2016-02-03

Дархан сумын ИТХ, БНСУ-ын Бүчонь хотын ИТХ-ын дарга нар хамтран ажиллах “Санамж бичиг” –ийг 2014 онд үзэглэсэн . Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн анхны ажлыг хүмүүнлэгийн ажлаар эхлүүлэв. Төрөлхийн сонсголгүй эгч дүү хоёр / 10,15 / настай охид БНСУ-ын Бүчонь хотын Католокийн Их сургуулийн эмнэлэгт “Чихний дунгийн суулгац”суулгах мэс засал хийлгэсэн. Охидын хагалгаа амжилттай болж 1 сарын 29-ны өдөр эх орондоо ирсэн байна. Өнөөдөр /2016.02.03/ ны өдөр Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа охидыг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын Кёнги аймгийн Бүчонь хотын ИТХ-ын дарга Ким Моон Хо болон Төлөөлөгчид хамтран хандивын аян өрнүүлж хагалгааны зардал, онгоцны тийз, байр, хоол, орчуулагчийн зардал зэрэг нийт 350 орчим сая төгрөг болсныг Солонгосын талаас мэдээлсэн байна. Охидыг хагалгаанд оруулж нэг өрх айлд аз жаргал, үр хүүхдүүдэд нь эрүүл энхийг бэлэглэх үйлсэд зүрх сэтгэлээ зориулан ажилласан хүн бүхэнд талархаж буйг охидын аав Р.Батнасан уулзалтын үеэр онцлон хэлэв.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%