XYII жарны гал Бичин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан, ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн Засаг даргын орлогчид болон бусад албаны хүмүүс ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх өдөрлөгийг хороо бүр дээр зохион байгуулж байна.
Өнгөрсөн жил 12700 гаруй ахмадуудаа хүлээн авч байсан бол энэ жил 13291 болон өсчээ.
Үйл ажиллагааны үеэр Монголын хүүхдийн ордны хамтлагууд уран бүтээлээрээ буурлууддаа сар шинийн мэндийг хүргэж, урлагийн тоглолтоор бэлэг барилаа.
Арга хэмжээ энэ сарын 02-ноос 06-ныг дуустал үргэлжилнэ.