Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Улсын сайн малчин ,тэргүүний тариаланч, фермер нар тодров

2016-02-08

Манай аймгаас хөхөгчин Хонин жилийн “Улсын сайн малчин” , “Улсын тэргүүний тариаланч” тус тус 2, “Улсын тэргүүний фермер” тодорсон аж. Эдгээр иргэддээ энэ сарын 6-ны өдөр ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ,сумдын удирдлагууд, ХХААГ-ын дарга Ц.Энхжаргал нарын холбогдох албаны хүмүүс ХХААЯ-ны шагналыг гардуулж, аймгийн ИТХ, АЗДТГ-аас хүндэтгэл үзүүлэн, “Залуучууд” театрын уран бүтээлчид морин хуурын эгшиг, уртын дуугаар мялаалга өргөлөө.
Гаргасан амжилт,  хөдөлмөрийг нь Төр, захиргааны байгууллагаас өндрөөр үнэлж “Улсын сайн малчин”цол, тэмдгээр Хонгор сумын иргэн Г.Ганбаатар, Орхон сумын иргэн Ц.Отгонбаяр нарыг “Улсын тэргүүний тариаланч”цол тэмдгээр Хонгор сумын иргэн Л.Лувсандамдин, Дархан сумын иргэн Д.Цэцэнхүү нарыг шагналаа. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд Тэргүүний фермерийг анх удаа шалгаруулсан бөгөөд манай аймгийн Орхон сумын “Эрдэнэт зөгий хоршоо” Улсын тэргүүний фермер болсон онцлогтой. Хонин жилээс эхлэн “Улсын сайн малчин” болсон малчны гэргийг мөн тус цол тэмдгээр шагнадаг болсон байна.     
Ирэх 3 дугаар сард болох “ДАРХАНЫ ХӨГЖИЛ – ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ” 2016 арга хэмжээнд малчид, тариаланч, фермерийн аж ахуй эрхлэгч нарт чиглэгдсэн төслүүдийг танилцуулж, гадны хөрөнгө оруулалтыг татахаар төлөвлөж байгаа тухай аймгийн Засаг дарга А.Энхболд шагнал гардуулах үеэр хэлж байсан юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%