Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Эрдэнэбатын сар шинийн мэндчилгээ

2016-02-08

Эрхэм хүндэт Дарханчууд аа!

 

Монгол улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд, өнөөдөр Дархан хотынхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж байгаа нийт иргэд, Дарханы минь ирээдүй болсон хүүхэд багачууд Та бүхэндээ айлчлан ирж буй 17 дугаар жарны гал бичин жилийн сар шинийн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.


Улиран одож буй 2015 он Дарханчуудын хувьд төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийнхээ санаа бодлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас гарах шийдвэрүүдэд тусган хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлуудад  ахиц өөрчлөлт гарсан жил боллоо.


Аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх Үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын  2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тухайн жилийн олон ажлууд биелэлээ оллоо.


            Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, ая тухтай ажиллаж амьдрах орчныг сайжруулахтай холбоотой “Орон сууцны жишиг хороолол”, “Мөнх ногоон хот”, “Гэр хорооллын нөхцлийг сайжруулах хөтөлбөр”-үүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, аймгийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролыг 2014-2020 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг томоохон бодлогын баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж,  хяналт тавин ажиллаж байна. 


Аймгийн аж үйлдвэр, үйлчилгээний салбарт ахиц дэвшил гарч үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд техник технологийн шинэчлэлт хийгдлээ.  Тухайлбал:


 Дархан Төмөрлөгийн үйлдвэр төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн “Уул уурхай металлургийн цогцолбор” барьж байгуулах ажлыг эхлүүлж, үйлдвэрийн дэргэд бүтээгдэхүүн түүхий эд, материал татах терминал, нойтон баяжуулах үйлдвэр барьж байгуулсан ба Дархан нэхий, Дархан минж компаниуд техник технологийн шинэчлэлт хийж  Евро стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүнийхээ 60 гаруй хувийг гадаад зах зээлд экспортолж байна.


"Эко-Ноос" ХХК монгол хонины ноосны сийрэг, дулаан хадгалах чанарыг нь ашиглан өндөр чанартай барилгын дулаалга материалыг үйлдвэрлэж Япон улсад экспортлох, Дархан Меат фүүдс компани монгол малын махны амт, чанарыг дэлхийн зах зээлд танилцуулж, эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүнийг олон үе, шат дамжлагагүйгээр хэрэглэгчидэд хүргэх зорилго тавин ажиллаж байна.


             “Монгол лааз үйлдвэр” консервны лааз үйлдвэрлэж, “Монгол алтан тос” одоо үйлдвэрлэж байгаа ургамлын тосноос гадна сармис, чинжүү, лаврын навч зэрэг нэмэлттэй зургаан төрлийн тосыг зах зээлд нийлүүлэхээр туршилтын ажлаа эхлүүлсэн  зэрэг амжилт бүтээл арвин байгааг Дарханчууддаа дуулгахад таатай байна.

 

2016 онд Дарханчууд та бид олсон амжилтаа бататган түүчээлж, тавьсан зорилтоо амжилттай бүрэн хэрэгжүүлж, аймаг, орон нутаг минь хөгжин дэвшиж, айл өрх, иргэн бүрт буян хишгээ хайрласан жил байх болно гэдэгт итгэлтэй байна.


 


Учран золгож байгаа гал бичин жилдээ айл бүр, ахан дүүс элгэн садангаараа сар шинэдээ сайхан шинэлээрэй.


 


 


 


 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%