Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАНЧУУДЫНХАА БУЯН ЗАЯАГ ДААТГАЖ МАНДАЛ ӨРГӨВ

2016-02-12

Билгийн тооллын XYII жарны Гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрөвний өглөө Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа , Засаг дарга Б.Азжаргал, орлогч Г.Батбаяр, ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун нар Хараагийн Дарь Эх Ламын Гэцогдаржаалин хийдэд очин ард иргэдийнхээ буян заяаг даатган “Мандал” өргөв. Мандал өргөх ёслолд Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч, БИНХ-ын дарга нар болон ЗДТГ-ын алба хаагчид оролцсон байна. “Мандал” өргөх ёс бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл. Ямарваа буянт үйл үйлдсэнийхээ дараа уг буянаа Бурхан, бодьсадва нарын буянд зориулан өргөдөг ёстой. Буяны үйл нь цувирч барагддаг буян, цувирч барагддаггүй буян гэж байдаг. Бурхан, бодьсадва нарын буян нь цувирч барагддаггүй , үйлдсэн буянаа тэдэнд зориулбал барагдахгүй бөгөөд улам арвидаж байдаг хэмээн үздэг байна

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%