Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй уулзлаа

2016-02-17

                        2016 оны 02 дугаар сарын 17
Сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн суманд хувиараа хөдөлмөр эрхэлж буй / Буриад талх / иргэдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар сонсож төрөөс үзүүлж болох дэмжлэг тусламж юу байгаа талаар саналаа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ: Буриад үндэсний нэрийн бүтээгдэхүүн болох "Буриад талх"-ийг сумын хэмжээнд нийт 11 иргэн үйлдвэрлэж байна. Өдөрт дунджаар 100 гаран ширхэг талх зах зээлд нийлүүлэгдэж ойролцоогоор 10 сая төгрөгийн ашиг олж байгаа судалгаа байна. Гэвч энэхүү бизнес хүн бүрийн амьдралд төдийлөн ашиг өгөхгүй өдөр хоногийг аргацаасан байдалтай байна. Бид иймэрхүү байдалтай олон жил хөдөлмөрлөж байна. Үүнээс гарах гарцыг олох хэрэгтэй та бүхэн нэгдэж хоршооллын системээр явбал хүн бүр тал талд талх барих биш цогц үйлчилгээнээс гадна үйлдвэрлэлийн шат дамжлагатай, хүн бүр нэг нэг чиглэлийн ажилаа хийж ажилын ачаалал багасах гэх мэт ач холбогдолтойг анхаарах хэрэгтэй гэсэн юм. Иргэд мөн энэхүү саналыг дэмжиж хамран ажиллах талаар дахин зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж хоршоолол байгуулах талаар санал нэгдсэн байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%