Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хоёрдугаар хуралдаан 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар "УИХ болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хэсэг байгуулах тухай", "ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс, албадын мөрдөж буй шинээр болон шинэчлэгдэн батлагдсан хууль тогтоомж, дүрэм журам, түүний хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын тухай" асуудлыг дүүргийн ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар, "Дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2, 5, 7 дугаар заалтын дутуу гүйцэтгэлтэй ажлын биелэлтийн тухай", "Дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2015 онд ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай" асуудлыг дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, "Дүүргийн Татварын хэлтэс болон Төрийн сангийн хэлтсийн мэдээллийн тухай", "Үнэлгээний хороонд орох иргэдийг батлах тухай", "Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай" асуудлуудыг дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.