Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан
Сүхбаатар дүүргээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ээждээ барих
бидний бэлэг” Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүлэх
арга хэмжээ 3 дугаар сарын 2-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын
дарга Б.Ган-Эрдэнэ, ИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид, Засаг даргын орлогч
Л.Амарзаяа, Л.Нармандах, Х.Болормаа, ЗДТГ-ын удирдлагууд,
хороодын Засаг дарга нар, ажлын алба болон дүүргийн Эмэгтэйчүүдийн
зөвлөлөөс хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр одонтой ээжүүдээс “
Дүүргийн удирдлагууд жил бүр биднийгээ хүндэтгэн хүлээн авдагт гүнээ талархаж
байгаагаа илэрхийлж, жилээс жилд өнгө нэмж буй дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн
төлөө үүнээс ч илүүг хийж бүтээгээрэй хүүхдүүд минь. Та бүхэндээ ажлын өндөр
амжилт хүсье.
Дүүргийнхээ
мянга мянган ээжүүдийнхээ өмнөөс сүүн мялаалга өргье” гэлээ.