ИТХ-ын даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот захирамжаар ИТХ,
ЗДТГазартай хамтран айл өрхүүдээр явж иргэдийн санал хүсэлтийг сонсох сум орон нутгаас хийж хэрэгжүүлж буй ажилуудын талаар цаг үеийн мэдээ мэдээллийг газар дээр нь хүргэх ажлын хэсэг томилогдон ажиллаа. Тус ажлын хэсэг 2 сарын 26, 27,
28-нд ЗД-ын Орлогч, ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Г.Ганцогтоор ахлуулсан ажлын хэсэг
Хурх багт ажиллан айл өрхүүдээр орж ИТХ, ЗДТГ-аас 2015 онд хийгдсэн томоохон
ажлууд болон 2016 онд хийгдэж байгаа болох цаашид хийгдэх ажлыг танилцуулан
иргэдийн санал хүсэлтийг сонссон байна.