Төрлийн язгуур, төрийн тулгуур, өрх гэрийн гэрэл гэгээ болсон Монголын хатан ухаант эмэгтэйчүүд та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын үзэсгэлэнт саран гоо эхчүүд, эмэгтэйчүүдийн минь сэтгэлийн сүүн цагаан цацал нь үр хойч, өрх гэр, өлгий нутгаа ивээх болтугай.