Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв

2016-03-18

Эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээнд нэн шаардлагатай байгаа монитор, памп, амбуу, хүчил төрөгчийн өтгөрүүлэгч аппарат зэрэг 21 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг 3 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Засаг дарга А.Энхболд, НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, ОБГ-ын дарга Г.Батбаяр зэрэг холбогдох албаны удирдлагууд ЭМГ-т хүлээлгэн өглөө. Энэ үеэр нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг холбогдох албаны хүмүүс яаралтай шийдвэрлэсэн нь цаг үеэ олсон чухал ажил боллоо хэмээн  эмч мэргэжилтнүүд талархаж байлаа.
Дархан-Уул аймагт Улаанбурханы дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор 3 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Онцгой комисс хуралдсан. Тус хурлаас аймгийн Засаг даргын Захирамж гарч, холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн юм. Захирамжийн дагуу дээрх тоног төхөөрөмжийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэсэн. Энэ нь аймгийн Засаг даргын энэ оны 5 дугаар сар дуусталх Нөөц хөрөнгө юм байна. Мөн Дэлхийн зөн ОУБ-аас 5 сая төгрөгийн үнэ бүхий авто машин дотор байрлуулдаг зүрхний бичлэгийн аппаратыг ЭМГ-т авч өгөхөөр болсон байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%