Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ГАРАХ АРГА ЗАМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2015-02-04

Тус хэлэлцүүлэгт Политехник коллеж, Ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнууд, Цэцэрлэгийн эрхлэгч нар, Багийн засаг дарга нар, Сумдын нийгмийн халамжийн мэргэжилтнүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сэтгэл зүйч, Эрх зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч, сумдын Иргэний танхимын ажилтнууд оролцов.

Хэлэлцүүлэгээр Хүний эрх, Гэр бүлийн эрх, Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгч, ГСА-ийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхэд, эмэгтэйчүүдийн судалгааг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал авч, оролцогчдийн сонирхсон асуултанд хариуллаа.

 Багийн дарга нар өөрийн багийн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй, өртсөн иргэдийн судалгааг танилцуулав.

Хэлэлцүүлгээс аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг хүлээн авах, түр хамгаалах байрыг зориулалтын дагуу ашиглуулан, мэргэжлийн сэтгэлзүйчтэй болгох санал гарч тухайн ажлыг зохион байгуулах, аймгийн удирдлагуудад танилцуулах ажлын хэсэг байгуулагдлаа.

Ажлын хэсэгт:

-       Хүний эрхийн үндэсний комиссын ГСА дахь төлөөлөгч Г.Дэлгэрсүрэн

-       Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим хариуцсан ажилтан Д.Уянга

-       Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн Хөгжил, оролцооны мэргэжилтэн Г.Нямсүрэн

-       Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн  Хүн амын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Оюунсайхан

-       Цагдаагийн хэлтсийн Хүүхдийн ахлах байцаагч, хошууч Ш.Ариунсан

-       Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Б.Шархүү

-       Сүмбэр сумын 1-р багийн Засаг дарга Л.Буянхишиг

-       Баянтал сумын 2-р багийн Засаг дарга Ш.Бямбажав

-       Хуульзүйн хэлтсийн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Нэргүйцэцэг нар сонгогдлоо.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%