2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр
Говьсүмбэр аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөл Шивээговь
суманд ажиллаа. Тус ажлын хүрээнд Шивээговь сумын аж ахуй нэгж байгууллагуудын гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажилтай танилцан цаашид
хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж өгөв. Байгууллага хамт олныхоо хүрээнд гэмт
хэрэг гарах шалтгаан нөхцлийг арилгах талаар арга хэмжээ авч үр дүнд хүрсэн
Эрүүл мэндийн төв, Нэгдүгээр багийн Засаг дарга нарт “Талархал” хадгалууллаа.
Мөн иргэдтэй уулзах уулзалтаар хууль хяналтын байгууллагуудын энэ онд зохион
байгуулсан ажлын талаарх мэдээллийг танилцуулан, иргэдийн асуусан асуултанд
хариулж, санал сэтгэгдлийг нь сонслоо. Иргэддээ гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг таниулах зорилгоор “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” сэдэвт
АХА тэмцээн зохион байгуулж 1 дүгээр байранд иргэн С.Баттөмөр, 2 дугаар байранд
иргэн Э.Урантунгалаг, 3 дугаар байранд иргэн Ц.Уранчимэг нар шалгарч тус бүрт
өргөмжлөл үнэ бүхий зүйл гардууллаа.