Манай аймаг нь анх 1991 онд Улсын бага хурлын 46 дугаар тогтоолоор Чойр хотыг байгуулан 1991 оны 9-р сард Чойр хотын Ардын Хурал 44 депутаттай, анхны хотын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн даргаар Н.Насан-Очир, нарийн бичгийн даргаар Г.Төмөрбаатар нарыг сонгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинээр батлагдан Монгол Улсын Их Хурлын 1994 оны 32 дугаар тогтоолоор Говьсүмбэр аймаг болгон өөрчилж аймгийн Иргэдийн Төлөөлөгдчийн Хурлын анх дугаар хурлаар 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, Тэргүүлэгчдийн даргаар Г.Бумцэрэн, нарийн бичгийн даргаар Б.Пүрэвдорж нарыг сонгон батлав.
1996, 2000, 2004, 2008, онд явагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгдчийн хурлын сонгуулиар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 25 төлөөлөгч, 9 тэргүүлэгч, 2012 оны сонгуулиар 17 төлөөлөгч 7 тэргүүлэгчтэйгээр Хурлын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Хурлын ажлын албатай ажиллаж байна.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгдчийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар1994-1996 онд Г.Бумцэрэн, 1996-2000 онд Д.Уртнасан, 2000-2008 онд Д.Гансүх, 2008-2012 онд Г.Сайнбаяр, 2012-2015 оны 12 сар хүртэл Д.Баянжаргал, 2015 оны 12 сараас 2016 оны 07 сар хүртэл Г.Батсуурь, 2016 оны 07 дугаар сараас Г.Батзам сонгогдон ажиллаж байна.
2012 оноос аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Иргэний танхим байгуулан ажиллаж байна.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ИТХ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга, Дотоод ажил санхүү хариуцсан ахлах мэргэжилтэн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн мэргэжилтэн, Орон нутгийн өмчийн албаны дарга, Орон нутгийн өмчийн албаны мэргэжилтэн, Иргэний танхимын ажилтан, бичиг хэрэг-даргын туслах, жолооч гэсэн 9 орон тоотой ажиллаж байна.