Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

П.Цагаан: Дархан хот нь дэд бүтцийн хувьд бусад хотуудаас харьцангуй таатай, хамгийн их хөгжих ирээдүйтэй хот юм

2016-03-28

“Дарханы хөгжил -2016” олон улсын эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан  “Хөрөнгө оруулалтын орчин түүнийг сайжруулах арга зам” сэдвээр илтгэл тавьлаа.

Түүний илтгэлд Дархан-Уул аймгийн давуу талуудыг тодорхойлж, түүнийгээ эрэмбэлэн, оноогоор дүгнэсэн бөгөөд бизнесийн эрх зүйн орчныг сайжруулахад анхаарал хандуулахыг зөвлөлөө.

Дархан хот бол дэд бүтцийн хувьд бусад хотуудтай харьцуулахад хамгийн таатай, хөгжих хамгийн ирээдүйтэй, хамгийн их боломжтой хот. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн бүтээлч, авьяаслаг, хөдөлмөрч хүмүүсээс бүрдсэн энэ хотын хүмүүст энэ аймагт хөгжлийн ирээдүй, маш том давуу тал байна. Энэ бүхнийгээ, дэд бүтэц, газар зүйн байрлал, хүн амын бүтцийн онцлогоо ашиглаад бага улс төржиж их ажил хийх хэрэгтэй. Ямар нэг байдлаар нам, аймаг, хүйсээр ялгаварлан гадуурхалт явагдсан газрын хөгжил удааширдаг, бүр цаашлаад хөгжлийг гацаадаг. Тийм учраас аймгаа нэг том айл гэж бодож хамтарч ажиллах хэрэгтэй. Иргэдийнхээ дуу хоолойг аливаа шийдвэр гаргахдаа, ажил хийхдээ заавал сонсдог, саналыг нь тусгадаг үлгэр жишээ аймаг болох бүрэн боломжтой. Ингэж чадах юм бол Дархан-Уул аймаг хамгийн хурдацтай хөгжсөн аймаг, хотоор тодрох ирээдүй харагдаж байна хэмээн илтгэлээ өндөрлөлөө.




УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%