Жил бүр Нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтнуудын дунд зохиогддог “Хангарди” спорт наадам 2016 оны гуравдугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд спортын 5 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү спортын наадамд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ ахлагчтай баг тамирчид амжилттай оролцож боулингийн төрөлд хүрэл медаль, ширээний теннисний эрэгтэй ганцаарчилсан төрөлд ИТХ-ын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Осорваань хүрэл медаль, эмэгтэй төрөлд Ч.Энхжаргал 4 дүгээр байр, эрэгтэй сагсан бөмбөг болон эмэгтэй гар бөмбөгийн төрөлд 4 дүгээр байрыг тус тус эзэлж нэгдсэн багийн дүнгээр 5 дугаар байрт шалгарлаа.