Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдлаа

2016-03-30

Өнөөдөр /2016.03.30/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж, үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх, тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3 дахь заалт, Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоол, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 63 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан  “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн  харилцааг зохицуулах журмын 4 дэх хэсгийн 4.1 дүгээр заалтуудыг үндэслэн, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор татан буугдсан тус аймгийн Тээвэр, авто замын газрын балансад бүртгэлтэй машин тоног төхөөрөмж, эд хөрөнгийг Дархан-Уул аймгийн НААҮГазрын балансад бүртгэн, Автотээврийн төвд гэрээгээр эзэмшүүлэх тогтоолыг баталсан юм.

Мөн 2015 оны 12 дугаар сарын 25-нд Тэргүүлэгчдийн хурлын 100 дугаар тогтоолоор батлагдсан “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх,  түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах үйл ажиллагааг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлэх” журмын дагаж мөрдөх хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр болгон, хойшлуулах  шийдвэрийг гаргалаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%