Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн дөрөвдүгээр хуралдаан 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж 2 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар "Дүүргийн Засаг даргаас ирүүлсэн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/759 албан бичгийн тухай" дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, "УИХ болон нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбоотой ухуулга, сурталчилгааны материал тавих, байршуулах газрын жагсаалт батлах тухай" асуудлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ нар танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.