Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Жишиг хороолол”-ын тохижилтыг сайжруулна

2016-04-05

2013-2015 онуудад “Жишиг хороолол-1,2,3” хөтөлбөрийг Дархан сумын 4,9,10,11,12, Өргөө багуудад хэрэгжүүлсэн. Энэхүү төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд авто зам, сүүлийн үеийн лед гэрэлтүүлэг, авто машины зогсоол, явган хүний зам, хүүхдийн иж бүрэн тоглоомын талбай зэргийг шинээр байгуулж нийт 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийсэн байна. Дээрх "Жишиг хороолол"-ын тохижилтын байдалтай өнөөдөр /2016.04.05/ аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд тэргүүтэй холбогдох албаны удирдлагууд, ИТХ-ын Тэргүүлэгчид танилцлаа. “Жишиг хорооллын тохижилт, хамгаалалтыг НААҮГ хариуцдаг бөгөөд, одоо байгаа сандал, хогийн савны дийлэнх хувь нь эхнээсээ эвдэрч, элэгдсэн байдалтай байна. Тиймээс Дархандаа үйлдвэрлэгдсэн, стандартад нийцсэн сандал, хогийн саваар сольж, шинэчлэх шаардлагатай байгаа талаар холбогдох албаныхан  санал солилцсон юм.Төсвийн хөрөнгийг үр ашигтай, оновчтой зарцуулах замаар иргэдийн ая тухтай, тохилог орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь төрийн байгууллагын үйл ажиллагааны гол чиглэл юм.  Тиймээс  2016 онд  “Жишиг хороолол-4” төслийг Дархан сумын 8, 13, 14, 16 дугаар багуудад Орон нутгийн хөгжлийн 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%