2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 11.00 цагт дүүргийн ИТХ-ын 15 дугаар /ээлжит бус/ хуралдаан хурлын их танхимд амжилттай хуралдлаа.
Хуралдаанаар "Дүүргийн 2016 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай" асуудлыг хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргалаа.
Дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ хуралдааныг нээж ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга Д.Бадарсан болон бусад албаны хүмүүст хандан Монгол улсад олон намын систем тогтсон түүхэн өдөр буюу Ардчилсан нам байгуулагдсаны 26 жилийн ойн баяр мэндийг хүргэлээ.