Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний хор хөнөөл” сэдэвт дэвжээ тэмцээн зохион байгуулагдлаа

2016-04-21

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс хамтран Авлигын эсрэг хууль тогтоомжийг төрийн байгууллага, албан хаагчдад сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний хор хөнөөлийг ойлгуулан таниулах зорилгоор “Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний хор хөнөөл” сэдэвт дэвжээ тэмцээнийг /2016.04.21/ зохион байгууллаа.

Энэхүү дэвжээ тэмцээнийг “Авлигын эсрэг хууль”-ийг орон нутаг хэрэгжүүлэн ажилладаг төрийн байгууллагын албан хаагчдын дунд явуулснаараа онцлогтой болсон юм. Тухайлбал   Дархан сумын ЗДТГ, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар, Татварын хэлтэс зэрэг 8 баг оролцож, авьяас чадвараа сорилоо.

“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний хор хөнөөл” сэдэвт дэвжээ тэмцээнд Нийгмийн даатгалын хэлтсийн Ц.Мандахбаяр ахлагчтай “Ренжерууд”баг 1 дүгээр байр, Татварын хэлтсийн Х.Оюунцэцэг ахлагчтай “Авлигагүй Монгол-Хөгжлийн гарц” баг 2 дугаар байрыг тус тус эзэллээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%