Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сонгон шалгаруулалтын дүнг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулна

2016-05-11

Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байна”  хэмээн заасан байдаг.

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх орон тооны бус Иргэний зөвлөлийн чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нэг гишүүний сонгон шалгаруулалт зарласан бөгөөд энэ тухай мэдээллийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим сайт болох Khural.mn болон “Дархан-Уул Иргэдийн төлөөлөгчдийн хурал” фейсбүүк хуудсанд 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр байршуулж, орон нутгийн телевизүүд, Фм радиогоор олон нийтэд хүргэсэн юм.

Үүний дагуу 8 иргэн сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт нэр дэвших хүсэлтээ ирүүлсэн байна.

Монгол улсын Хууль зүйн сайдын 2014 оны 6 дугаар сарын 08-ны 89 дүгээр  тушаалаар батлагдсан дүрмийн дагуу Зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн иргэдийн жагсаалт, товч намтрыг 2016 оны 3 дугаар сарын 29-өөс 4 дүгээр сарын 29 хүртэл 30 хоногийн хугацаанд цахим хуудсанд байршуулж, нээлттэйгээр санал авсан юм.

Сонгон шалгаруулалтын санал авах хугацаа 4 дүгээр сарын 29 ний 14 цагаас дуусгавар болсон бөгөөд иргэдээс ирсэн саналуудыг 7 хоногийн хугацаанд нягтлан, сонгон шалгаруулах комисс нэгдсэн дүнг өнөөдөр /2016.05.11/ гаргалаа. 

Сонгон шалгаруулалтад оролцсон нэр дэвшигчид болон сонирхсон иргэд  уг мэдээлэлтэй чөлөөтэй танилцах боломжтой. Нэгдсэн дүнг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулах юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%