Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ОЛОН НИЙТ ЦАГДААГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2016-05-13

Өнөөдөр /2016.05.13/ “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” уриан дор “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа” өдөрлөг  Дархан-50 цогцолборт зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Тэргүүн П.Эрдэнэбат нээж, үг хэлсэн бөгөөд тэрбээр Дархан хотын амар тайван амьдралын төлөө ажиллахаар тангараг өргөн зүтгэдэг Цагдаагийн албан хаагчдад талархал дэвшүүлсэн юм.

Аймгийн ГХУСАЗЗөвлөлөөс Цагдаагийн албан хаагчдын ажилд дэмжлэг үзүүлэх, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах үүднээс “Олон нийтийн цагдаа” нарыг Дархан сумын багуудад ажиллуулж байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралт буурах, урьдчилан сэргийлэхэд өндөр ач холбогдолтой байгааг тэрбээр онцоллоо.

“Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа” өдөрлөгийн  үеэр Дархан-Уул аймгийн Цагдаагийн байгууллагын түүхэн замналыг харуулсан явуулын музейг ажиллуулж, иргэдэд хууль сурталчлах, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах, олон нийтээс Цагдаагийн газрын үйл ажиллагаа, албан хаагчтай холбоотой санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх зэрэг үйлчилгээг үзүүлсэн юм.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх, иргэд байгууллагуудын галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ олгох  зэрэг үйлчилгээг иргэдэд хүргэжээ.

 Түүнчлэн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас зохион байгуулсан  “Ногоон гэрэл-Цагаан шугам 2016” тэмцээнд амжилттай оролцсон хүүхэд багачууд урлагийн тоглолт үзүүллээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%