Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалт 5 дугаар сарын 12-22-ны өдөр хүртэл үргэлжилнэ

2016-05-13

Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалт өнөөдрөөс/2016.05.12/ эхэлж байна. Нэмэлт дархлаажуулалт арав хоногийн турш орон даяар үргэлжлэх юм.

Дархан-Уул аймагт “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриан дор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгалагтамир, Эрүүл мэндийн газрын дарга С.Сүнчин, Онцгой байдлын дарга Г.Батбаяр, Медс топ ӨЭМТ-ийн дарга Ч.Энхтунгалаг болон оюутан залуус, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцож дархлаажуулалтын аяныг нээлээ.

Улаанбурханы вакцин хийхийн өмнө эмчийн үзлэгт орж, эрүүл мэндийн байдал, вакцин хийхэд харшлах заалт байгаа эсэхийг нь тодруулах хэрэгтэй. Үзлэгээр тухайн үедээ вакцин тарих боломжгүй бол зөвлөгөө аваад, шалтгааныг арилмагц нэмэлт дархлаажуулалт орох боломжтой гэнэ.

Манай аймагт дархлаажуулалтанд хамрагдах 21118 иргэн байгаа бөгөөд сум болон өрхийн эрүүл мэндийн төвүүдээр ажлын өдрүүдэд 09:00-19:00 цаг, амралтын өдрүүдэд 09:00-17:00 цагуудад үйлчлүүлэх боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл 5 өрхийн эмнэлэг, 3 сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан харъяалал харгалзахгүйгээр вакцинжуулалтыг хийнэ.

Тус вакцинд 18-30 насны хүмүүсийг хамруулах бөгөөд энэ насны жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдаж болохгүйг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн вакцин хийлгэснээс хойш нэг сарын хугацаанд жирэмcлэхгүй байхыг зөвлөж  байна.

Улаанбурхан өвчний тархалтыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх нэмэлт дархлаажуулалтын ажлыг олон нийтэд сурталчилж,  ач холбогдлыг нь хүүхэд залуучуудад тайлбарлан таниулахад хамтран ажиллахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриаллаа.

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%