Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Гэр бүл” бол хайрын сургууль юм

2016-05-16

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Иргэний танхим”, гэр бүлийн боловсролыг дэмжигч “Миний үүрэг” төрийн бус байгууллагатай хамтран “Хүүхдийн хүмүүжил ба эцэг эхийн үлгэр дууриалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2016.05.16/ зохион байгуулав. 
Хэлэлцүүлэгт аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба, “Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв”, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Боловсрол соёлын газар, Эмэгтэйчүүдийн холбоо, ЕБС-ын нийгмийн ажилтнууд оролцлоо.
“Миний үүрэг ” төрийн бус байгууллага нь гэр бүл харилцааны чиглэлээр 200 гаран иргэдийн дунд судалгаа явуулсан байна. Үүнд “Гэр бүл салалтын шалтгаан юу вэ?” гэсэн асуултад, оролцогчдын 74,1% нь “Гэр бүл төлөвлөлт буруу” гэж хариулсан бол “Гэр бүлийн хүчирхийлэл юунаас болж байна вэ?” гэсэн асуултад 36,3% нь “Зан авир, буруу зуршил”, 29% нь “Хоорондын харилцааны үл ойлголцол”, 16,3% нь “Хувь хүний сэтгэл зүй, хүмүүжлийн доголдол”,  18,1% “Хардалтаас болдог” гэсэн хариултыг өгсөн байна. 
Харин “Гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн ангижрах вэ?” гэсэн асуултад оролцогчдын дийлэнх хувь нь буюу 52% нь “Бид өөрсдөө зогсоож чадна”, үлдсэн хувь нь “Цагдаагийн байгууллагад хандах”, “Хамгаалалтын байр”-д очих, “Шууд салах” гэсэн хувилбаруудыг сонгожээ. 
2015-2016 онд гэмт хэрэгт хохирсон хүүхдийн судалгаанаас харахад нийт 33 хүүхэд хохирогч болсон ба хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгчид бүгд хуулийн хариуцлага хүлээсэн буюу хорих ялаар шийтгүүлж байна.
Гэр бүлийг монголчууд эрт үеэсээ эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэн бөгөөд өвөг дээдэс маань гэр бүлийн эрхэм чухлыг үр хүүхдүүддээ ухааруулан ойлгуулж өвлүүлэн үлдээж ирсэн арвин их өв уламжлалтай ард түмэн билээ. Гэвч өнөөдөр энэхүү гэр бүлийн эрхэм нандин үнэ цэнэ алдагдаж гэр бүл салалт, хүүхэд өнчрөх, өрх толгойлсон эхчүүд, цаашлаад гэмт хэрэг зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд бий болсоор байна. Энэ бүгдийн гол учир шалтгаан бол гэр бүлийн тогтворгүй байдал юм гэдгийг салбарын мэргэжилтнүүд  нотолж байна.  
Тиймээс залуу хосуудыг “Гэр бүлийн боловсрол”-ын сургалтад хамруулж, гэр бүлийн үнэ цэнэ, бие биенийхээ, хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагын талаар мэдлэг мэдээлэл хүргэх нь зүйтэй гэсэн санал уг хэлэлцүүлгийн үеэр гарлаа.
Мөн хүүхдүүддээ хандах эцэг эхийн анхаарал сул байгаагаас ПС тоглоом, интэрнет, бэлгийн донтолтод автах, гэрээсээ дайжих, гадуур сэлгүүцэх  зэрэг олон сөрөг үр дагавар бий болж, бүр цаашилбал хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох эрсдэлүүдийг бий болгодог байна. Энэ бүхэн нь “гэр бүл дэх “Хүүхдийн ганцаардлаас” үүддэг гэсэн дүгнэлт гарчээ. 
Иймд Дархан-Уул аймагт сар бүрийн 17ныг “Архигүй өдөр” болгосонтой адил “Хүүхдүүдээ сонсъё” өдрийг бий болгох санаачлагыг хэлэлцүүлэгт оролцогчид гаргаж байгаа юм.  

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%