Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 6 дах удаагийн сонгуулийн ээлжит бус 12 дугаар Хуралдааны тов батлагдлаа

2016-05-16

Өнөөдөр  /2016.05.16/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж, аймаг орон нутгийн цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Тухайлбал Дархан хотын үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд тус аймгийн Төрийн захиргаа, боловсрол, биеийн тамир спортын  салбарт олон жил үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан 129 иргэнийг Төрийн одон медалиар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжиллаа.

Мөн Монгол УИХ-ын Аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичиг, Засгийн газрын аж үйлдвэрийг кластераар хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, орон нутагт нэмүү өртгийн сүлжээ бий болгох, орон нутгийн хөгжлийн эдийн засгийг дэмжих зорилгоор Монгол улсын Компаний тухай хууль, ДҮТП ОНӨХХКомпаний дүрмийн 6.9.1, 6.9.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 57.1.2, 57.2 , 77 дугаар зүйлийн 3 дахь заалтыг тус тус үндэслэн Дархан-Уул  аймгийн Иргэдийн Tөлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ДҮТП ОНӨХХКомпаний одоо байгаа хөрөнгийг үнэлэн орон нутгийн өмчийг хорин хувийн хувьцаа эзэмшихээр, нэмж хөрөнгө оруулах зарчмаар хувийн хэвшлийн эзэмших хувьцааг наян хувь байхаар компаний дүрмийн 4.3 дахь заалтыг үндэслэн, Аймгийн засаг даргын тамгын газар 20хувийн хувьцаа, Хувийн хэвшил 80 хувийн хувьцаа эзэмшихээр баталсан юм.

Өнөөдрийн ээлжит хурлаар Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүдэд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу 10 сүмийн зөвшөөрлийг сунгаж, 5 сүмийн зөвшөөрлийг сунгах асуудлыг түдгэлзүүллээ.

Түүнчлэн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 12 дугаар хуралдааныг 2016 оны 06  дугаар сарын 02-ны өдөр хуралдуулж, аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцүүлэхээр болов.  

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%