Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр боллоо. Хурлаар ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, 5 дугаар сургуулиуд, Политехникийн коллежийн 2015-2016 оны хичээлийн жилд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын тайланг сонсож цаашид хийх ажлын чиглэл өглөө. Мөн сургууль түүний орчинд сурагчид гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “School police” арга хэмжээ, “Оюутан цагдаа” хөтөлбөрийн биелэлтийг сонслоо.