Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Орон нутгийн өмчийн тооллогын комисс сум болон аймгийн төвийн төсөвт байгууллагуудад Хяналтын тооллого хийж байна.

2016-06-10

Аймгийн ИТХ-ын ажлын албаны “Эдийн засаг, өмчийн харилцаа эрхэлсэн хэлтэс”-ээс 2016 оны 05-р сарын 30-ны өдрөөс 06-р сарын 20-ны хугацаанд 18 сум болон аймгийн төвийн төсөвт байгууллагууд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад хяналтын тооллого хийж байна.

Хяналтын тооллогоор Төрийн болон орон нутгийн өмчийн Улсын хэмжээний үзлэг тооллогын ажлын хүрээнд өмчийн тооллого явуулах журамд тусгагдсаны дагуу  төсөвт байгууллагуудын хөрөнгийн тооллогын явц, чанар, үр дүнд хяналт тавьж, барилга байгууламж, газар, тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн, нүд үзэж тоолох замаар хяналт хийх юм.

Хяналт тооллогоор дараах ажлууд хийгдэнэ. Үүнд:

1. Тооллогын ажлын арга зүйн талаар байгууллагын комисст зааварчилгаа, зөвлөгөө өгч, түүний явц, чанар, үр дүнд хяналт тавих.

2. Барилга, байгууламж, тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн, нүд үзэж, бусад үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийг нийт дүнгээр нь шаардлагатай тохиолдолд нэг бүрчлэн тоолох.

3. Байгууллагын эзэмшлийн газрын гэрчилгээг, кадастрын зурагтай тулган баталгаажуулах

4. Үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй хөрөнгөөс гадна улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан барилга, байгууламж, олон наст ургамал, зам гүүр, далан суваг зэрэг нийтийн эзэмшлийн байгууламж, бусад үндсэн хөрөнгийг тооллогод бүрэн хамруулсан эсэхэд хяналт тавих.

5. Тооллогын үеэр илэрсэн бүртгэлгүй хөрөнгийг орон нутгийн өмч мөн эсэхийг шалган, орон нутгийн өмч нь нотлогдвол “Бүртгэлд тусгаагүй үндсэн хөрөнгийн 2016 оны жилийн мэдээ” Маягт ТӨ-9-ийг холбогдох зааврын дагуу бүрдүүлснийг газар дээр нь тулган баталгаажуулах, эзэмшигч байгууллагын данс бүртгэлд тусгуулах ажлыг зохион байгуулах.

6. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дансанд бүртгэлтэй боловч бодитоор байхгүй байгаа хөрөнгийг “Дутагдуулсан үндсэн хөрөнгийн 2016 оны жилийн мэдээ” буюу Маягт-ТӨ-10-ыг  холбогдох зааврын дагуу бүрдүүлснийг газар дээр нь тулган баталгаажуулах.

7. Орон нутгийн өмчит бүртгэлтэй, бүртгэлгүй байгаагаас үл хамааран тухайн байгууллагад хамаарах өмчлөл, эзэмшлийн асуудлаар аливаа маргаантай хөрөнгийг “Маргаантай үндсэн хөрөнгийн 2016 оны жилийн мэдээ” буюу Маягт-ТӨ-11-ийг холбогдох зааврын дагуу бүрдүүлснийг газар дээр нь тулган баталгаажуулах.

8. Тухайн байгууллагад тооллогын үеэр ашиглахгүй эсвэл илүүдэлтэй байгаа хөрөнгийг “ Илүүдэлтэй, ашиглагдаагүй байгаа үндсэн хөрөнгийн бүртгэлийн 2016 оны жилийн мэдээ” Маягт-ТӨ-12-ийг холбогдох зааврын дагуу бүрдүүлснийг газар дээр нь тулган баталгаажуулах, данснаас хасах, актлан устгах, шилжүүлэх, худалдах хөрөнгийн талаарх байгууллагын саналтай танилцаж, шаардлагатай баримт материалыг бүрдүүлэн холбогдох журмын дагуу шийдвэрлэх.

9. Газар эзэмших, ашиглах эрхийг Улсын бүртгэлийн газрын эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг Орон нутгийн өмчит бүх хуулийн этгээдэд даалгасан ТӨХ-ны 52-р тогтоолын биелэлтийг Тооллогын дүнгээр ЗГ-т танилцуулах тул биелэлтэд хяналт тавих.

10. Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлийн онлайн программын тулгалтыг шалгаж дүнг нэгтгэх

Аймгийн ИТХ-ын ажлын алба

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 207
42 / 20%
10 / 5%
38 / 18%
17 / 8%
9 / 4%
4 / 2%
4 / 2%
27 / 13%
12 / 6%
5 / 2%
39 / 19%