Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хэрэглэгчид эрчим хүчний төлбөрөө төлдөггүйгээс засварт хүндрэл учирч байна

2016-06-15

Дархан Дулааны Сүлжээ ТӨХК-ийн өвлийн бэлтгэл хангах ажлаа хуваарийн дагуу өнгөрсөн сарын 17-наас эхэлж төлөвлөгөөний биелэлт 30 гаруй хувьтай үргэлжилж байна. Өвлийн бэлтгэл ажлын талаар тус  компанийн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Ч.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-Засвар, өвлийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна?

-Энэ жил нийтдээ их засварын хөрөнгө оруулалтаар 960 сая төгрөгийн ажил хийгдэх ёстой. Үүнд орон сууцны шугамууд хаалт арматурын засварууд түгээх сүлжээнийхээ шугам хоолой, шахуургын станц, дулаан хуваарилах төвүүдийн засварууд хянах хэмжих хэрэгсэл, хэрэгцээний халуун усны орон сууцны доор байгаа ялтсан халаагуурын засварууд гээд найман төрлийн 33 ажил төлөвлөгдөж хийгдээд явж байгаа. Мөн төлөвлөлт зохион байгуулалтын арга хэмжээгээр 10 ажил хийхээс одоогийн байдлаар 37 хувийн гүйцэтгэлтэй. Хөрөнгө оруулалтын ажлаар 23 нэр төрлийн тоног төхөөрөмж худалдаж авахаас мөн л 30 орчим хувьтай байна. Энэ нь хөрөнгийн төвлөрүүлэлт хангалтгүй байгаагаас зарим авах ёстой юм авч амжаагүй байна. Засварт шаардлагатай труба, хоолой, хаалт арматур, үндсэн материалуудаа тендер зарлаж хуулийнхаа дагуу хүлээж аваад ажиллаж байна.

-Танай компаний хувьд энэ жил онцгой гэж хэлж болох ямар засвар хийгдэх вэ? Олон жил болсноос муудсан ч юм уу? Жилийн жилд сольё гээд сольж чадаагүй байгаа шугам хоолой бий юу?

-Манай сүлжээний мэдэлд 110-аад км хос шугам байдаг. Үүнээс 23 орчим км нь дамжуулах сүлжээ буюу төв сүлжээ. Төв дамжуулах сүлжээний маань 35 орчим хувь нь насжилт нь дууссан. Энэ жил бид Дархан хотоос алслагдсан Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК руу явсан 325-ынхаа шугамыг өөрийнхээ хүчээр сольж байна. Мөн К8-аас 77-гийн чиглэл буюу аймгийн ЗДТГ-аас Нэгдсэн Эмнэлгийн урд чиглэлд явсан шугам бий. Энэ жил Дархан сумын 15 дугаар багийн нутаг Хабитат, Мангиртын чиглэлийг дулааны эрчим хүчинд холбох, эдгээр айлуудыг шинээр тавьж байгаа дулааны төв шугамд холбох ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж энэ жилдээ багтаж дуусгах ёстой.

-Энэ жилийн засварын ажилд томоохонд тооцогдох ямар ажлууд хийгдэх вэ? Мэдээж хуучин ашиглаж байсан, эсвэл муудсан шугам хоолойг засах ажил байгаа байх. Гэвч онцгойлж аль хэсгийн ажлыг нэрлэх вэ?

-Бид бас насос станцуудынхаа хоёр насосыг хувьсахад шилжүүлж энэ жил үлдсэн ганц насосаа шилжүүлнэ. Сонгон шалгаруулатын хугацаа нь болж гүйцэтгэгч нь шалгараад ажилдаа ороход бэлэн болсон. Хамгийн хүндрэлтэй байсан манай 21 дүгээр хороолол буюу өнгөт хороолол гэж бий. Түүний дулаан хуваарилах төв-3 гээд түүнийг өнгөрсөн жил бид насос үүрүүдийг нь солих ажил хийгдсэн бол энэ жил халаах хэрэгсэл нь ялтсан бойлууртай болгохоор төлөвлөснийг хийж дуусгана. Дараа нь 16 давхар орон сууцны доороос дээшээ явсан Хүмүүнлигийн Их сургуулийн урд Олон улсын худалдааны төв рүү явсан шугамыг өргөтгөх ажил хийгдэнэ. Дамжуулах сүлжээний засварын томоохон ажлууд гэвэл эдгээрийг хийнэ дээ.

-Жил бүр л байнгын засвар ордог шугам хоолойныхоо ашиглалтын хугацааг уртасгах талаар танайх ямар ажил хийж байна вэ?

-Бид Дархан хотын дулаан хангамжийн системийг найдваржуулах 2017-2020 онд хэрэгжүүлэх төслийг Данийн Олон улсын байгууллагатай хамтарч хэрэгжүүлэхээр төслөө бичээд Засгийн газрын баталгааг авах хэмжээнд явж байгаа. Данийнхан төслийн 30 хувийг буцалтгүй тусламжаар, 70 хувийг нь хөнгөлөлттэй зээлээр олгоё гэж байгаа л даа. Энэ төслийн бэлтгэл ажлыг хангах томоохон ажил байна.

-Байнга яригдсан ч үр дүнд хүрдэггүй гэж ярьдаг Сууц Өмчлөгчдийн холбооны талаар шүүмжлэл тасардаггүй. Энэ шүүмжлэл энэ жил бас л үргэлжлэх үү? Үүнийг эцэслэх талаар юу хийж байна вэ?

-Бид дулааны эрчим хүч хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд, Сууц Өмчлөгчдийн холбоодтой холбоотой хүндрэлтэй асуудлууд бий. Тэд өөрсдийн харьяаны тоног төхөөрөмж шугам хоолойд өвлийг давах хэмжээний засвар үйлчилгээг хийж чаддаггүй. Дулаан залгасны дараа нэг сар гаруй хугацаанд буюу 11 дүгээр сар хүртэл нэлээд бужигнаад болохгүй болохоор нь залгадаг ч өвөл нь хөлддөг, түүнээс болж бусад хэрэглэгчид нь хохирдог асуудлууд байнга гардаг. Тиймээс бид энэ жил “Засварын шаардах хуудас”-ыг дээрх байгууллагуудад хүргүүллээ. Үүний дагуу бид Хангах албаныхаа хариуцсан ажилтнуудыг явуулж шаардуулж байгаа. Эдгээр ажлуудыг тодорхой хэмжээнд бэлтгэлийг нь хангуулахгүй бол манайх өөрөөсөө шалтгаалах юмаа хийчихдэг ч орон сууцныхоо доор ороод яг хэрэглэгчдэд хүрдэг босоо шугамд нь гэмтэл гардаг хүндрэл байнга тохиолддог.

-Танайх түгээсэн эрчим хүчнийхээ үнийг цаг хугацаандаа авч чаддаггүй байнга авлагатай байдаг гэж сонссон. Энэ жилийн хувьд ямар вэ?

-Жилийн жилд л яригддаг асуудал энэ л дээ. Оршин суугчид хэрэглэсэн эрчим хүчнийхээ үнийг цаг хугацаанд нь төлдөггүй. Манайд талбайн хөлс нэмэгдэж үүнийгээ дагаад орох мөнгө нь нэмэгдсэн байхад яагаад болдоггүй юм бэ гэвэл авлага цуглуулах ажилд ч сөрөг нөлөө үзүүлж байгаа. Урьд нь байсан авлага одоо улам бүр нэмэгдэж хуримтлагдах шинжтэй болж байна. Одоогийн байдлаар орон сууцны оршин суугчдаас авах авлага таван саяар нэмэгдэж нэг тэрбум хүрсэн. Энэ нь бид эргүүлээд дулааны цахилгаан станц эх үүсвэртээ төлөх төлбөрөө төлж чадахгүй болох, засварын үеэр авч хэрэглэсэн материалын үнийг төлөх гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болоход хүрэх жишээтэй байна. Нийтдээ 960 сая төгрөгийн засвар хийхээс одоогийн байдлаар дөнгөж 126 сая төгрөгийн төлбөрийг л хийлээ. Үлдсэн 850 сая төгрөгийг нь зуны орлого багасаж зөвхөн хэрэгцээний халуун усны  төлбөр авч байгаа тохиолдолд маш хүндрэлтэй. Тиймээс хэрэглэгч оршин суугчид маань хэрэглэсэн дулааныхаа эрчим хүчний үнийг төлж барагдуулбал бид дулааныхаа засварыг цаг хугацаанд нь хийж амжуулах боломж бүрдэнэ гэдгийг хэлмээр байна.

logo

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%