Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын даргын мэндчилгээ

2016-07-28

       Найрамдлаар овоглосон Дархан хотынхоо нийт иргэдийн нэрийн өмнөөс DARKHAN-UUL.KHURAL.MN цахим хуудсын хэрэглэгч, уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг  дэвшүүлж байна.
        Аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчид энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд  иргэдийнхээ идэвх оролцоо, бүтээлч санаачилгыг дэмжин өрнүүлж, нутаг орныхоо эдийн засаг, нийгмийн эрчимтэй хөгжлийг хангахын төлөө хичээл зүтгэл гарган эрчимтэй ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.  
         Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгч, Төлөөлөгчид, Ажлын албаны болон орон нутгийн мэдээ, мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангаж, цогц мэдээллийг нэг дороос хүргэх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаа энэхүү цахим хуудас та бүхэнд цаг үеэ олсон мэдлэг, мэдээллийг өгч чадна гэдэгт  итгэлтэй байна. 
       Мэдээллийн энэ эрин зуунд цахим хуудсаар дамжуулан Дархан-Уул аймгийн ИТХурал, Тэргүүлэгчдээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тус аймгийн нийгэм, эдийн засаг, соёл, боловсролын бүхий л мэдээллийг хүлээн авах боломжтой бөгөөд та бүхэнтэй хамтран ажиллахдаа бид баяртай байх болно.
       WWW.DARKHAN-UUL.KHURAL.MN цахим хуудсын хэрэглэгч, уншигч, та бүхэнд Дархан-Уул аймгийн ИТХурал, Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

       САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
ДАРХАН-УУЛ  АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%