Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын ээлжит бус 2 дугаар хуралдаан хуралдлаа

2016-08-26

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС 2 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

        Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 2 дугаар хуралдаан өнөөдөр /2016.08.25/ болж 2016 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай, Хороод байгуулж, ажиллах журам батлах тухай гэсэн үндсэн 2 асуудал хэлэлцэн баталлаа. Энэ өдөр ирвэл зохих нийт 33 төлөөлөгчөөс 30 төлөөлөгч буюу 91 хувийн ирцтэйгээр ирж хуралдаан 09.00 цагт эхэлсэн юм.
2016 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай асуудлын хүрээнд:
- орлогыг - 18131.7 сая төгрөгөөр
- зарлагыг – 19396.5 сая төгрөгөөр
- аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг - 1066.6 сая төгрөгөөр
- сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 601.8 сая төгрөгөөр
- орон нутгийн хөгжлийн санг 4722.7 сая төгрөгөөр
- улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 30273.8 сая төгрөгөөр тус тус баталжээ.
 Хороод байгуулж, ажиллах журам батлах тухай асуудлын хүрээнд:
       Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд 6-н хороотой үйл ажиллагаа явуулж байсан. 7 дахь бүрэн эрхийн хугацаанд 5-н хороотой ажиллахаар боллоо. Ажлын хороодын эрхлэх асуудлын хүрээнд төлөөлөгчдөөс хэд хэдэн санал гарсны дагуу нэмэлт өөрчлөлтүүдийг тусган баталлаа.









УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%