Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БАЙГАЛЬ ОРЧИН ЭКОЛОГИЙН БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРОО ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2016-09-14

          Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Байгаль орчин, Экологийн бодлого хяналтын хорооны дарга П.Юра, гишүүн Н.Батнасан, М.Жаргалсайхан нар /2016.09.13/ аймгийн Онцгой байдлын  газрын үйл ажиллагаа, автомашин багаж тоног төхөөрөмжтэй танилцан холбогдох мэдээ мэдээллийг солилцож хамтран ажиллалаа. 

          
   Онцгой байдлын ерөнхий газраас Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт гамшиг ослын үеийн бэлэн байдал, албан хаагчдын ажлын нөхцөлийг сайжруулах зорилгоор 2,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий автомашин, багаж тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөнөөр Гал түймэр унтраах, аврах 22, 54, 55 дугаар ангиудын бие бүрэлдэхүүн автомеханик шатны машин, гал унтраах автомашин, автоцистерн, том шахуурга /мотопомп/, жижиг шахуурга, үлээгч аппарат-40ш, үүргийн гал унтраагуур-30ш, хүрз-30ш L-1 костюм, хөөс үүсгэгчийг хуваарийн дагуу 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гардуулан өгсөн байна.  Энэхүү хөрөнгө оруулалт БНХАУ, Австри улсын буцалтгүй тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлын хүрээнд хийгджээ.

  
   Байгаль орчин, Экологийн хяналтын хороо нь эрхлэх асуудлынхаа  хүрээнд байгалийн гамшиг, үер усны аюул, ган зуд болоход Онцгой байдлын газар нь ямар төлөвлөгөөтэй бэлэн байдалд ажилладаг болон цаашид урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж ажиллах тал дээр хяналт тавих үүрэгтэй ажиллах юм. 


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%