Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хүндэтгэлийн" хуралдаан боллоо

2016-09-27

     2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 13.00 цагт дүүргийн ИТХ-ын 16 дугаар /ээлжит бус/ хүндэтгэлийн хуралдаан хурлын их танхимд хуралдлаа. 
     Дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ хуралдааныг нээж ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга Д.Бадарсан болон бусад албаны хүмүүст хандан хэлсэн үгэндээ Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар баталгаажсан нутгийн өөрөө удирдах байгууллагын 6 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм төлөөлөгч та бид өнгөрсөн 4 жилд дүүргийнхээ иргэдийн ая тухтай, аюулгүй орчин, нөхцөлд амьдрах бололцоог хангах, тодорхой зорилтот бүлгийг дэмжих, төрийн үйлчилгээг орчин үеийн жишигт нийцүүлэн, хөнгөн шуурхай хүргэхэд чиглэсэн ил тод, нээлттэй бодлого баримтлан ажиллаж, нээлттэй, ил тод засаглалыг хөгжүүлэх зорилгоор дүүргийн 20 хороонд иргэний танхим байгуулж, шийдвэр гаргахын өмнө иргэдээрээ хэлэлцүүлэн, тэдний саналыг тусгадаг зарчимд шилжсэнээр иргэддээ нээлттэй, ил тод, эргэх холбоотойгоор ажиллаж хийсэн бүтээсэн ажлаараа нийслэлд 3 жил дарааллан тэргүүлж, улсын хэмжээнд 3 жил дараалан боловсролд ээлтэй дүүргээр шалгарч, улс болон аймаг, нийслэл, бусад дүүргүүддээ сайн туршлага болохуйц олон ажлыг хийж гүйцэтгэлээ. 
     Энэ 4 жилд дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө сэтгэл оюунаа зориулан Улс эх орон, нийслэл хот, дүүргийнхээ хөгжлийн төлөө ажил хэрэгч санал шүүмжлэл өрнүүлж, элэгсэг, бүтээлчээр хамтран ажилласан ИТХ-ын төлөөлөгчид болон дүүргийн удирдлагууддаа чин сэтгэлээсээ гүнээ талархаж байгаагаа илэрхийллээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 237
48 / 20%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%