Сүхбаатар дүүргийн Иргэдийн спортын V наадам амжилттай үргэлжилж байна. Спорт явган аялал, ширээний шагаан наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын долоон төрлөөр зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн наадмын зургаан төрлийнх нь шилдгүүд тодорч, эхний гурван байр эзэлсэн баг, тамирчдыг дүүргийн Засаг даргын өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаад байна. Тэгвэл иргэдийн спортын V наадмын хамгийн сүүлийн төрөл болох сагсан бөмбөгийн тэмцээн аравдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд 4, 45 дугаар сургуулийн заланд болох ажээ. Өнгөрөгч тавдугаар сарын 01-нд нээлтээ хийсэн дүүргийн иргэдийн спортын наадамд өнөөдрийн байдлаар дүүргийн 1-20 хорооны 1500 орчим тамирчид хурд, хүчээ сорин өрсөлджээ.